Ж.Энхжаргалан: Төв цэнгэлдэхийн чанх ард наадмын хуушуурын асруудыг байршуулна

Ж.Энхжаргалан: Төв цэнгэлдэхийн чанх ард наадмын хуушуурын асруудыг байршуулна

Улсын баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх ард талын 7600 ам метр талбайг зузаан асфальтаар хучиж байгаа аж.

Уг талбай дээр баяр наадмын хуушуурын асруудыг байрлуулах юм. Энэ тухай “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, “Цэнгэлдэх хүрээлэнгийн чанх арын 7600 ам метр талбайг есөн см зузаантай асфальтаар хучиж байна. Уг талбай дээр баяр наадмын хуушуурын нэгдсэн асар байрлуулахаар төлөвлөсөн. Ногоон зүлэг хийхээр олон хүний хөдөлгөөн урсах тул ингэж төлөвлөлөө. Энгийн өдрүүдэд машингүй бүс байх, иргэдэд чөлөөтэй задгай талбай хэлбэрээр ашиглуулах, тодорхой талбайд хиймэл зүлэг дэвсэх, дугуй унах, жижиг картинг машин унах талбай гаргах, авч болдог сүүдрэвчүүд, талбайгаа тойроод жижиг өнгө үзэмжтэй хогийн сав, иргэд суух сандал байрлуулна” хэмээжээ.