БНСУ-ын Үндэсний Тээврийн Их Сургуулийн сайн дурын оюутны багийнхан Дархан хотод сургалт, урлагийн тоглолт зохион байгуулжээ

БНСУ-ын Үндэсний Тээврийн Их Сургуулийн сайн дурын оюутны багийнхан Дархан хотод сургалт, урлагийн тоглолт зохион байгуулжээ

БНСУ-ын Үндэсний Тээврийн Их Сургуулийн гадаадад ажиллах оюутны сайн дурын баг 2024 оны зуны сайн дурын ажлаа Дархан хотоос эхлүүлжээ.

Тодруулбал, Үндэсний Тээврийн Их Сургуулийн хилийн чанадад ажиллах сайн дурын баг нь 24 оюутны бүрэлдэхүүнтэй бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтийн үйл ажиллагаагаа явуулж, 14 хоногийн хуваарийн дагуу Монгол Улсын Дархан хотын бага сургуулиудад сургалт, сайн дурын ажил, урлаг соёлын тоглолтуудыг энэ сарын 23-наас долдугаар сарын 6-ны хооронд хийж байна. 

Сонирхуулахад, тус сайн дурын ажилтнууд 2007 оноос хойш Камбож, Лаос, Балба, Тайланд, Филиппин, Тайланд, Кени зэрэг нийт долоон улсад 40 гаруй удаа сайн дурын ажил болон сургалт  зохион байгуулж байжээ.