Х.Нямбаатар: Наадмаар хувиараа худалдаа хийх хүмүүст зөвшөөрөл олгохгүй. Төв цэнгэлдэх орчимд 7,850 автомашины зогсоол төлөвлөсөн

Х.Нямбаатар: Наадмаар хувиараа худалдаа хийх хүмүүст зөвшөөрөл олгохгүй. Төв цэнгэлдэх орчимд 7,850 автомашины зогсоол төлөвлөсөн

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өгч байна.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур зарах 177, худалдаа эрхлэх 65 асрын зөвшөөрөл олгох хүсэлтийг долдугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар авна. ААН, байгууллагуудад зөвшөөрөл олгоно. Зөвшөөрлийн үнэ 330 мянган төгрөг, 660 мянган төгрөг. Үүн дээр хогны 275 мянган төгрөг болон тогны мөнгө нэмэгдэнэ. ААН, байгууллага ширээ сандал, сав суулгатайгаа л очно. Цахилгаан эрчим хүч, асраар хангана. Хуушуур хайрсан тосоо зүлгэн дээр асгавал хариуцлага тооцно. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан худалдааны 40 асар байршуулна. Ингэснээр жуулчид худалдан авалт хийх боломжтой болно. Хувиараа худалдаа хийх хүмүүст зөвшөөрөл олгохгүй. Төв цэнгэлдэх орчимд 7,850 автомашины зогсоол төлөвлөсөн. Харин Хүй долоо худагт хуушуур, хоол үйлдвэрлэл явуулах ААН, байгууллагын хүсэлтийг долдугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар авна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: