Хүй долоон худагт наадмын үеэр 45 мянга гаруй авто зогсоол байгуулахаар төлөвлөжээ

Хүй долоон худагт наадмын үеэр 45 мянга гаруй авто зогсоол байгуулахаар төлөвлөжээ

“Хүй долоо худаг”-ийн тохижилт, бэлтгэл ажлын талаарх мэдээллийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга С.Сайнбаяр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.

“Хүй долоо худаг”-ийн  нийтийн бие засах 46 байгууламжийн сан техникийн холболт, сэлбэг засвар үйлчилгээг хийж дууссан байна. Мөн үзэгчдийн 5000 сандлыг угсарч бэлэн болсон аж. Харин “Хүй долоон худаг” орчмын авто замын эвдрэл гэмтлийг засварлах шинэчлэх, нүхэн эвдрэлийг нөхөх ажил 65 хувьтай бөгөөд энэ долоо хоногт дуусах аж.

Наадамчдад үйлчлэх цахилгаан экобусны ажиллагааг шалгах, эвдрэл гэмтлийг засварлах, хаяг лого байршуулах ажил 40 гаруй хувьтай байна. Мөн Үндэсний их баяр наадмаар нэмэлтээр авто зогсоолуудыг төлөвлөх шаардлагатай тул нийт найман байршилд 45.780  авто зогсоол байгуулахаар төлөвлөжээ.