Аав ээж нь саналаа өгөхөөр үлдээгээд явсан 380 хүүхэд Дүдү музейн “Хүүхэд үнэгүй харах” үйлчилгээнд хамрагджээ

Аав ээж нь саналаа өгөхөөр үлдээгээд явсан 380 хүүхэд Дүдү музейн “Хүүхэд үнэгүй харах” үйлчилгээнд хамрагджээ

Иргэдийг сонгуулиа идэвхтэй өгөхийг уриалан "Дүдү хүүхдийн музей"-н хамт олон санал хураалтын өдөр буюу зургаадугаар сарын 28-ны өдөр хүүхэд багачуудыг хоёр цагийн хугацаанд үнэ төлбөргүй харж өгөхөөр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл тус өдөр Дүдү музейд аав ээж нь саналаа өгөхөөр үлдээгээд явсан 380 хүүхэд дээрх “Хүүхэд үнэгүй харах” үйлчилгээнд хамрагдсан байна. Улмаар хүүхдээ өгсөн эцэг эхчүүд санал өгсөн хуруугаа харуулаад хүүхдүүдээ авсан байна.