Нарны гүүрний гүүрэн гарцыг дахин ачааны машин шүргэж, гэмтээжээ

Нарны гүүрний гүүрэн гарцыг дахин ачааны машин шүргэж, гэмтээжээ

Нарны хороолол, Алтай хотхон орчимд улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгөөр явган хүний гүүрэн гарц барьсан талаарх шүүмжлэл олон нийтийн дунд гарч байсан. Учир нь тухайн гарц нээлтээ хийсэн өдрөө ачааны машин явж багтахгүй мөргөж, гэмтээсэн осол гарч байсан юм.

Тэгвэл нарны гүүр орчмын гүүрэн гарцыг дахин ачааны автомашин  шүргэж, аваарын гарцыг унагаасан осол гарчээ. Энэхүү машин заасан өндрийн хэмжээсийг зөрчсөн эсэхийг албаныхан тодруулж байгаа аж.