Наадмаар хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх байгууллагуудын хүсэлтийг авч эхэллээ

Наадмаар хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх байгууллагуудын хүсэлтийг авч эхэллээ

Улсын баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг өнөөдөр ulaanbaatar.mn сайтаар авч эхэллээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх 177, хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэх 65 асрын зөвшөөрөл олгох аж. Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагад уг зөвшөөрлийг олгоно. Зөвшөөрлийн үнэ 330.000-660.000 төгрөг байна. Үүн дээр хог хаягдлын 275 мянган төгрөг болон тогны мөнгө нэмэгдэнэ гэдгийг мэдээлсэн байна.

Харин Хүй долоо худагт хуушуур хийх 200 орчим гэрийн зөвшөөрөл олгох бөгөөд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн ААН, байгууллага хамрагдах аж. Хүй долоо худагт хуушуурын гэр, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл илүү олгох аж.




Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө