2024 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн БНСУ-ын Инчон чиглэлд зорчих бүх зорчигч хилээр нэвтрэхдээ шар хуудас бус Q-Code бөглөх болсныг тус улсын Хорио цээрийн албанаас мэдээллээ. Хэрвээ Q-Code бөглөөгүй тохиолдолд зохих хариуцлага ноогдуулж, мөн хилээр нэвтрэхэд саад учрах аж.
