Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан эхэллээ

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан эхэллээ

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан нээлттэй үргэлжилж байна. 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасны “… дутуу …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно.” гэснийг зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгээд буй. Үүнийг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд эхэллээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө