Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгийн зарим, Увсын баруун сумдын нутгаар 0.0-2.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар +4...+9 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +15...+17 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.