НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2024 онд 28 байраар урагшилж, 193 орноос 46-р байрт оржээ.
Монгол Улсын хувьд НҮБ-ын гишүүн 193 орноос 2018 онд 92-р байрт, 2020 онд мөн 92-р байрт орж байсан бол 2022 онд 74-р байрт жагсаж 18 байраар урагшилсан байдаг. Харин энэ жил 28 байраар урагшилсан нь энэ аж.
Цахим үйлчилгээний индекс (Online service index) 2022 онд 0.6263 байсан бол 2024 онд мөн 0.8457 болж өсчээ.
ЭХ СУРВАЛЖ: publicadministration.un.org