Э.Энхжаргал Германы жазз хөгжмийн оны шилдгийг шалгаруулах наадамд нэр дэвшжээ

Э.Энхжаргал Германы жазз хөгжмийн оны шилдгийг шалгаруулах наадамд нэр дэвшжээ

Жазз дуучин Э.Энжаргал буюу Энжи Германы “Deutscher Jazzpreis-2025” жазз хөгжмийн оны шилдгийг шалгаруулах наадамд нэр дэвшжээ.

Энэ удаагийн шалгаруулалтад 1000 гаруй уран бүтээлч оролцохоор материалаа ирүүлснээс шүүгчид 22 уран бүтээлчийг шалгаруулж, төрөл тус бүрээр нь дөрвөн номинацид нэр дэвшүүлсэн байна. Наадам зохион байгуулагчид ирэх долоо хоногт эцсийн нэр дэвшигчдийг танилцуулах бөгөөд эхний удаа "Шилдэг дуучин" номинацид дуучин Энжитэй хамт Эрик Лайтхаузер, Хайди Хайдельберг, Сера Кало нар нэр дэвшсэнийг цахим хуудсаараа зарлажээ. “Deutscher Jazzpreis-2025” наадмын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ ирэх зургаадугаар сарын 13-нд Кёльн хотод болно.