"Нэгдүгээр ангийн сурах бичгийн нүүрэнд хиймэл оюун ухаанаар хийсэн гурван хөлтэй хүүхдийн зураг байна"

"Нэгдүгээр ангийн сурах бичгийн нүүрэнд хиймэл оюун ухаанаар хийсэн гурван хөлтэй хүүхдийн зураг байна"

"Монсудар" хэвлэлийн газраас нэгдүгээр ангийн сурах бичиг,  хэвлэлийн талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр "Нэгдүгээр ангийн "Би сурагч боллоо" сурах бичгийн нүүрэнд гурван хөлтэй хүүхэд, нүд нь бэлцийсэн зэргээр хиймэл оюун ухаанаар хийлгэсэн нь илт мэдэгдэж байна.  Гэвч чимэглэх зориулалттай хийсэн зургууд зургаан настай хүүхдийн нас, сэтгэхүйд тохирохгүй байна. Мөн бүх хүн ижил царайтай байх боломжгүй байтал эдгээр зургууд бүгд ижил царайтай. Сурах бичиг хэдийнээ мөнгө хийх арга зам болжээ. Сургуульд орж байгаа хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзлийг дэмжиж чадахгүй байна. Өнөөдрийн энэ сурах бичиг, ямар шалгуураар орсон, ямар хүн шалгасан нь тодорхойгүй байгаа" хэмээв. 

Түүнчлэн "Өнөөдөр хэн дуртай нь сурах бичиг бичдэг болсон байна. Би МУИС -д 30, 40 жил сурах бичгээр ажиллаж байгаа хүн хэдий ч эн багт орж чадаагүй. Би нэг сарын дотор сурах бичиг хийж чадахгүй гэдгийг мэдээд байгаа юм. Гэтэл энэ сурах бичгийг нэг сарын дотор бичсэн. 1990 оноос сургалтын чанар муудсан гэж ярьдаг. Үүний гол шалтгаан нь үндсэн сурах бичиг муудсантай холбоотой" хэмээн ярилаа.