ВИДЕО: Ашиг орлогоороо дэлхийд тэргүүлж буй "Нэжа 2" анимейшн Монголд албан ёсны нээлтээ хийлээ

ВИДЕО: Ашиг орлогоороо дэлхийд тэргүүлж буй "Нэжа 2" анимейшн Монголд албан ёсны нээлтээ хийлээ

Дэлхийг байлдан дагуулж, ашиг орлогоороо тэргүүлсэн “Нэжа 2” хүүхэлдэйн кино өнөөдөр манай улсад албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсад БНХАУ-аас суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань оролцсон юм.

ВИДЕО:

Монгол Улсад БНХАУ-аас суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань "Хятадын уламжлалт өв соёлыг орчин үетэй төгс хослуулж, харуулдгаараа энэ кино онцлогтой. Мөн хөөмий, морин хуур зэрэг уламжлалт соёлыг харуулдаг. Түүнчлэн энэ киноны бас нэг онцлог бол хүний тэвчээр хатуужил, тууштай байдал болон зорилгодоо хүрэхийн төлөө хичээл зүтгэх гаргах ёстойг маш сайн илэрхийлдэг. Бас нэг чухал үг гардаг нь "Миний хувь заяаг тэнгэр биш би өөрөө шийднэ” гэж хэлдэг. Энэ нь Монголчуудын эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн үгтэй ижил утгатай. Энэ бүхнийг киноноос үзэх боломжтой. Энэхүү киногоор нэгдүгээрт Хятадын кино урлаг маш хурдацтай хөгжиж байгааг харуулахаас гадна Хятадын дижитал технологийн хөгжлийг харуулахыг зорьж байгаа” гэлээ.