"БНСУ-ын хурлын даргын айлчлалтай холбогдуулж зарим хэсэгт зам хаах тул автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч болзошгүй" гэж ТЦА-наас мэдээллээ

"БНСУ-ын хурлын даргын айлчлалтай холбогдуулж зарим хэсэгт зам хаах тул автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч болзошгүй" гэж ТЦА-наас мэдээллээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын үндэсний ассамблейн дарга нарын тэргүүтэй зочид манай улсад энэ оны 04 дүгээр сарын 26-наас 30-ны өдрүүдэд айлчлал хийхтэй холбоотойгоор Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Олимпын гудамж, Амарын гудамж, Гэндэнгийн гудамж, Цагдаагийн академийн гудамж болон Налайх чиглэлийн авто замын хөдөлгөөнд ачаалал үүсч болзошгүй байна. Иймд иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг ТЦА-наас анхаарууллаа