Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн хотонд урд хоёр хөлгүй ботгон төрсөн. Улмаар уранаас болж хордсон байж болзошгүй талаар "Үнэн ба зөв нам"-ын дарга А.Отгонбаатар тэргүүтэй хүмүүс ярьж буй.
Тэгвэл түүнийг Мал Эмнэлэгийн Ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар "Уранаас биш ургийн гажгаас өвчилсөн" хэмээх тайлбарыг хэвлэлд өгсөн байна. Тэрбээр энэ тухай "Ургийн гажиг гэдэг зүйл 100 мянган малд нэг тохиолддог. Энэ нь хоёр толгойтой, зургаан хөлтэй, хоёр бөгстэй, бөгс нь битүү, тагнайтай, тагнайгүй ургийн гажгууд байдаг. Урьд өмнө ч байсан, одоо ч байж байдаг зүйл. Онцгой ихээр нэмэгдсэн зүйл ч байхгүй" хэмээжээ.