Жуковоос Кино үйлдвэр хүртэл зам дагуу төмөр хашаа татаж, дулааны шугамыг өргөтгөж шинэчлэх ажлыг эхлүүлжээ

Жуковоос Кино үйлдвэр хүртэл зам дагуу төмөр хашаа татаж, дулааны шугамыг өргөтгөж шинэчлэх ажлыг эхлүүлжээ

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн Жуков худалдааны төвөөс Кино үйлдвэр хүртэлх төв зам дагуу төмөр хашаа татсан байгаа билээ. 

Тэгвэл 2025 оны 05 сарын 15-наас 09 сарын 01-ны хүртэл 2Д магистраль шугамын 250мм голчтой 282 метр хос шугамыг 400мм голчтой болгон өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч "МЭЗ" ХХК бэлтгэл ажлаа хангаад байна.

Энэхүү шугамыг өргөтгөснөөр Амгалан дулааны станцын өргөтгөл, нэг зуухны 116 мВт-ын нэмэгдсэн хүчин чадлыг дамжуулах, Амгалангийн хойд сүлжээг тохиромжтой горимоор ачааллах, нэвтрэх чанар нэмэгдэнэ. Мөн уг ажилтай хамт цэвэр ус дамжуулах шугамыг шинэчлэх, хүчин чадлыг өргөтгөх цэвэр усны 400мм голчтой шугамыг шинэчлэн солих юм байна.