United Airlines компанийн онгоц Улаанбаатар-Нарита чиглэлд нислэгээ үргэлжлүүлэх гэж байгаа талаар АНУ-ын элчин сайд Р.Буанган жиргэжээ

United Airlines компанийн онгоц Улаанбаатар-Нарита чиглэлд нислэгээ үргэлжлүүлэх гэж байгаа талаар АНУ-ын элчин сайд Р.Буанган жиргэжээ

АНУ-ын United Airlines компанийн Boeing 737-800 онгоц Монгол Улс руу анхны нислэгээ хийж Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр /2025.05.01/ буусан. United Airlines компанийн Нарита-Улаанбаатар-Нарита гэсэн шинэ чиглэл нь АНУ-аас Монгол Улс руу нисэх тийзийн үнийг бууруулж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чухал боломжийг бүрдүүлж байгаа юм. 

Тэгвэл өчигдөр орой Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан АНУ-ын United Airlines компанийн Boeing 737-800 онгоц өнөөдөр /2025.05.02/ Улаанбаатар-Нарита чиглэлд нислэгээ үргэлжлүүлэхэд бэлэн болоод байгаа аж. Энэ талаар АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Р.Буанган өөрийн Х сүлжээндээ, "Улаанбаатараас Токио Нарита чиглэлийн United компанийн анхны нислэгт бэлэн боллоо! Ахлах нисгэгч Эррол Ли тэргүүтэй United багийн мэргэжлийн, найрсаг үйлчилгээг мэдрэхийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.