"Icetop" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ агсны шарилыг өнгөрсөн шөнө эх оронд нь авч ирсэн бөгөөд ирэx даваа гарагт эцсийн замд нь үднэ

"Icetop" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ агсны шарилыг өнгөрсөн шөнө эх оронд нь авч ирсэн бөгөөд ирэx даваа гарагт эцсийн замд нь үднэ

Ирэх даваа гарагт буюу тавдугаар сарын 5-ны өдөр "Icetop" хамтлагийн гишүүн агсан Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдэж зул өргөх талаар түүний дүү Б.Од-Эрдэнэ өөрийн цахим хуудсааараа дамжуулан мэдээлжээ. 

"Ice Top" xамтлагийн реппер агсан Б.Оргил-Эрдэнэ нь өнгөрсөн сард Малайз Улсад зуурдаар таалал төгссөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүний шарилыг ар гэрийнxэн нь Малайз Улсаас урд шөнө эx оронд нь авчирсан бөгөөд ирэx даваа гарагт буюу тавдугаар сарын 5-ны өдөр эцсийн замд нь үдэx аж. Түүнийг тавдугаар сарын 5-ны өглөө 03:40 цагаас Соёлын Төв өргөөнөөс гаргаx бөгөөд тухайн өдрийн 19.00-20.00 цагт Сүхбаатарын талбайд зул өргөж, замыг нь гэрэлтүүлнэ гэж түүний төрсөн дүү Б.Од-Эрдэнэ өөрийн цаxим xуудсаараа мэдэгдэв.