Галд шатсан “Шинэ Мөрөн” худалдааны төвийн 19 түрээслэгчид шулуун оёдлын машин өгчээ

Галд шатсан “Шинэ Мөрөн” худалдааны төвийн 19 түрээслэгчид шулуун оёдлын машин өгчээ

Галд өртсөн “Шинэ Мөрөн” худалдааны төвд оёдлын үйл ажиллагаа эрхэлж байсан 19 түрээслэгчид шулуун оёдлын машин гардуулан өгчээ.

Худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан иргэдэд Засгийн газраас эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар 5.2 тэрбум төгрөг олгохоор болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж, Мөрөн сумын засаг дарга Х.Тайванбаяр нар түрээслэгчидтэй уулзсан байна. Улмаар Хөвсгөл аймгийн удирдлагууд шинэ худалдааны төвийг богино хугацаанд барьж, аравдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж, 19 түрээслэгчид шулуун оёдлын машин гардуулан өгчээ.