Нийт нутгийн 25.8 хувь ой, хээрийн түймэрт өртөх эрсдэл их байна

Нийт нутгийн 25.8 хувь ой, хээрийн түймэрт өртөх эрсдэл их байна

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн ой, хээрийн түймэрт өртөх байдлыг улсын хэмжээнд тодорхойлоход 7.8 хувь нь маш их, 25.8 хувь нь их, 15.4 хувь нь дунд түвшинд байна.

Аймаг тус бүрээр ой, хээрийн түймэрт өртөх байдлыг авч үзэхэд Дорнод аймгийн 14, Сүхбаатар аймгийн нэг, Хэнтий аймгийн 3, Төв аймгийн 17, Сэлэнгэ аймгийн 4, Булган аймгийн нэг, Архангай аймгийн 2, Хөвсгөл аймгийн нэг сум, Улаанбаатар хотын 2 дүүргийг маш их эрсдэлтэй гэж үнэлжээ.

Иймд ОБЕГ-аас ой, хээрийн түймэр гарах эрсдэл их байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ.