Зургаадугаар сарын 1-ээс Улаанбаатар хотыг Яармаг хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот зэрэг 14 хотод хуваана

Зургаадугаар сарын 1-ээс Улаанбаатар хотыг Яармаг хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот зэрэг 14 хотод хуваана

Хот тосгоны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024.06.05-ны өдөр батлагдаж, 2025 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс Улаанбаатар хот Яармаг хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот зэрэг 14 хотод хуваагдахаар болжээ. Тодруулбал, Нийслэлийн засаг даргын тамгын газраас Улаанбаатар хотыг Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Баянхошуу хот, Толгойт хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Баянзүрх хот, Дарь-Эх хот, Амгалан хот гэсэн бие даасан 14 хотод хуваан хөгжүүлэхээр болсон байна.