Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны "Хөдөөгийн сэргэлт - Шинэ Дундговь" хөтөлбөр, "Цахим Дундговь" дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны дэргэдэх мэдээллийн технологийн Хурдан клубийн санаачилгаар цахим спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг “Pubg mobile” болон ''Mobile legends'' төрлөөр энэ сарын 1-ээс 4-ний өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээнд нийт 44 багийн 200 гаруй тоглогч оролцжээ.
‘’PUBG MOBILE’’ төрөлд 24 багийн 120 тоглогчоос оролцсоноос
ТЭРГҮҮН БАЙР: 99 оноогоор ''TEAM DREAM'' баг
ДЭД БАЙР: 98 оноогоор ''CHAMPIONS'' баг
ГУТГААР БАЙР: 49 оноогоор ''TEAM V'' баг
Түүнчлэн STORM RULERS, TD, M24, FROM 90 SQD багууд удаах байранд орсон байна.''MOBILE LEGENDS'' төрөлд 20 багийн 100 тоглогчоос оролцсоноос
ТЭРГҮҮН БАЙР: ''PERSATUAN BOCAH'' баг
ДЭД БАЙР: 'CIGARETTE'' баг
ГУТГААР БАЙР: ''UNIFORCES'' баг мөн АРВИЖИХ, TOO LOWER THAN US, STACK OR STARVE, ASTRO GIRLS, CRY багууд удаах байранд орсон байна.