Чингэлтэй дүүргийн 24-р хороо, Сүхбаатар дүүргийн 15, 17-р хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замыг шинэчилж байна.
Энэ хүрээнд Шадивлан зуслангаас Петровис ШТС хүртэлх 2.7 км урт авто замыг энэ сарын 7-ны өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна. Улмаар тус авто замыг тавдугаар сарын 15-ны 06:00 цагт нээнэ. Иймд иргэд жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.