Дүнжингаравын уулзварт болсон газын дэлбэрэлтийн улмаас шатсан 207 дугаар байрыг нураах тендерийг дахин зарлажээ.
Өмнө нь зарласан тендерт гурван компани үнийн саналаа өгч нэг нь шалгарсан ч бусад оролцогчдын зүгээс Сангийн яаманд гомдол гаргасан тул сонгон шалгаруулалт хүчингүй болсон. Улмаар хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалтыг 2025 оны тавдугаар сарын 15-нд нээхээр болжээ. Галд өртсөн барилгыг нураахад нийслэлээс 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөж байгаа юм.