Хүүхэд багачуудад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ

Хүүхэд багачуудад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүүхдийг зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцсан нутаг дэвсгэр дэх 23 цэцэрлэгийн хүүхэд багачуудын дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмайн хороо, дүүргийн Боловсролын хэлтэс, ГТУСАЗ салбар зөвлөл, Замын цагдаагийн хэлтэс хамтран зохион байгуулахад төрийн өмчийн 23 цэцэрлэг оролцлоо.
 
Үүнд:
 
  • 1 дүгээр байр: 234 дүгээр цээрлэг ,
  • 2 дугаар байр: 25 дугаар цэцэрлэг ,
  • 3 дугаар байр: 135 дугаар цэцэрлэг,
  • 143 дугаар цэцэрлэг тусгай байр эзэлж оролцсон хүүхэд болгонд гарын бэлэг гардуулан, шилдэг бэлтгэсэн 6 багшид мөнгөн шагнал гардуулжээ.