Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Задгай”-д гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025. 05.06/ 16:40 цагт ирсэн. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа барилгын нэг давхарт шалны материал шатаж байсныг галын тархалтыг зогсоосон. Бүрэн унтраахаар ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: НОБГ