Нүхтийн аманд иргэд гал алджээ

Нүхтийн аманд иргэд гал алджээ

Богдхан уулын Нүхтийн амны хамгаалалтын бүсэд иргэд 2025 оны тавдугаар сарын 08-ны оройны 19:00 цагийн орчимд гал алджээ. Богдхан уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагчид, онцгой байдлын алба хаагчид галыг цурманд оруулан манаж хоносон байна. Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй иргэд хариуцлагатай байж ойн бүсэд ил задгай гал гаргахгүй байхыг анхаарууллаа.