Энэ сарын 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно

Энэ сарын 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно

Энэ сарын 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно гэдгийг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 12, 14-нд нутгийн зарим газраар, 13-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-ноос нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байх аж. 




Өнөөдөр луу өдөр

5 цагийн өмнө