Улсын заан Б.Бат-Өлзий бөхчүүдийн чансааг тэргүүлж эхэлжээ

Улсын заан Б.Бат-Өлзий бөхчүүдийн чансааг тэргүүлж эхэлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан Увс аймгийн Сагил сумын 100 жилийн ойд зориулсан, Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит барилдаан болон Арвайн Үндэс ХХК-ийн нэрэмжит, Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ. Шинэчилсэн чансааг Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор тэргүүлж байна. Харин удаах байрт Улсын начин Э.Батмагнай 8900 оноогоор чансаагаа хадгалж үлдлээ.