Өнөөдөр олон улсын “Сувилагч нарын баярын өдөр”. 1974 онд Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс орчин үеийн сувилахуйн ухааныг үндэслэгч “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Английн иргэн Флоренсе Найтенгелийн төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийг сувилагч нарын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.
Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Сувилагч тандаа баярлалаа-2025″ зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль дээр очиж, “Сувилахуйн сургалт” төвийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцох ажээ.