ФОТО: Шүүхийн шийдвэр гараагүй байхад Х.Нямбаатарын үүргийн дагуу “Оргил МГЛ” компанийн барилгын каркасыг буулгаж эхэлжээ

ФОТО: Шүүхийн шийдвэр гараагүй байхад Х.Нямбаатарын үүргийн дагуу “Оргил МГЛ” компанийн барилгын каркасыг буулгаж эхэлжээ

Өнгөрсөн долоо хоногт хотын дарга Х.Нямбаатар үүрэг өгсний дагуу хуучин Ленин клубын дэргэд барьж байсан барилгын каркасыг албадан буулгаж эхэлсэн.

Тухайн барилгыг барьж буй компани нь “Оргил МГЛ” бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар "Өнөөдрийн байдлаар бидэнд газрын зөвшөөрөл цуцалж байгаа албан ёсны захирамжаа танилцуулаагүй, ямар шалтгаанаар, яагаад гэдэг албан тоотоо өгөөгүй. Хэний тушаал юм бэ гээд асуухаар Х.Нямбаатар дарга үүрэг өгсөн гэдэг хариулт хэлж байна. Нийслэлээс манайхыг хууль бус газарт, нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барилга барьж байна гэж буруу ойлголт өгөөд байна. Гэтэл бидэнд бүхий л албан ёсны бичиг баримт байгаа. Энэ газрыг буулгахад 1.3 тэрбум төгрөг улсаас төсөвлөсөн байсан. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Та бүхэн ороод харах юм бол барилгын каркасыг энд тэндээс нь эмтэлж нураасан байгаа. Хүний эд хөрөнгийг дураараа сүйтгэж болох юм уу? Аливаа маргаантай асуудал шүүхийн шийдвэрийн дагуу байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр гараагүй байна шүү дээ. Шүүх шийдтэл энд хэн ч гар хүрч, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах ёсгүй” гэсэн юм.