Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "үзэн ядсан" хандлага цахим сүлжээнд давамгайлж байж магадгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "үзэн ядсан" хандлага цахим сүлжээнд давамгайлж байж магадгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж эхлээд байна. Учир нь О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөртөө Lexus RX загварын автомашин, Chanel болон тансаг брэндийн цүнх, хувцас, очир алмаазан бөгж зэрэг өндөр үнэтэй бэлгүүдийг өгсөн байж болзошгүй мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгдээд байна. 

Энэхүү мэдээлэл нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, О.Тэмүүлэнг орлогын эх үүсвэрээ нотлохыг шаардаж эхлээд байна. Түүнчлэн, Ө.Өгөөмөрийн аав Ч.Өгөөдэйбаатар охиндоо тансаг зэрэглэлийн цүнх авахад нь зориулж 20 сая төгрөг шилжүүлсэн тухай ярилцлага өгсөн нь олон нийтийн хардлагыг улам бүр нэмэгдүүлээд байна. 

Олон нийтийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүүгийнхээ тансаг хэрэглээний санхүүгийн эх үүсвэрийг тайлбарлахыг шаардаж, хэрэв төсвийн хөрөнгөөр туйлаагүй бол "орлогоо нотлох"-ыг шаардаж эхлээд байна. 

Мөн энэ асуудалтай холбогдуулж олон нийтийн сүлжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг үзэн ядсан иргэдийн хандлага давамгайлж байж магадгүй байна. Учир нь зарим иргэд "төрийн дээр суусан бүлэглэл тансаглаж байна” хэмээн шүүмжилж, “залуучууд нь ажилгүй, залуус нь гадагшаа дүрвэж байхад Ерөнхий сайдын хүү ингэж амьдарч болдог юм уу” гэсэн асуултыг тавьж байна.