Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн найз бүсгүйдээ авч өгсөн бэлэг цахим орчинд олны анхаарлыг татаж, иргэд ихээхэн бухимдаж байгаа. Тиймээс ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэнг орлогоо нотлохыг шаардан, Төв талбайд иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байгаа билээ.
Тэгвэл зарим нэр бүхий олны танил, их сургуулийн багш нар жагсаалд нэгдэхийг уриалж, цахим сүлжээнд байр сууриа илэрхийлж байна.
Тухайлбал, ШУТИС-ийн багш Д.Сэрдарам "Залуучуудаа "Цүнхтэй жагсаал"-д нэгдээрэй! "Ажлаа хий" жагсаал болоход "ирээдүйнхээ төлөө жагсцгаа! Би хичээлээс чөлөөлий" гэсэн постыг энд тэндээс устга гэж дарамталсан. "Нүүрсний хулгайн эсрэг" жагсаалд оюутнуудаа аваад жагсахад попорлоо гэж буруутган хэдэн удаа мэдүүлэг авсан. тав хүрэхгүй жилийн дотор ямар тогоонд, яаж амьдарч, яаж хулхидуулж, яаж доромжуулж байгаагаа мэдэрлээ. Одоо айх юм алга! Онц авах хүүхдүүд жагсаал дээр селф хийгээд надруу явуул! Би хичээлээ огт гурилдаагүй заасан болохоор дүнгээ яаж гаргахаа мэднэ. Ирээдүйнхээ төлөө очсон оюутнууд та нарт ирээдүй чинь ОНЦ тавина" хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна.