Автомашины дараах улсын дугааруудыг дуудлагаар худалдаална

Автомашины дараах улсын дугааруудыг дуудлагаар худалдаална

Автотээврийн үндэсний төвөөс энэ сарын 19-нд автомашины улсын дугаарын дуудлага худалдаа зохион байгуулах гэж байна. Иргэд дараах зөвлөмжийн дагуу дуудлага худалдаанд оролцох боломжтой. Үүнд:

  • Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө auction.transdep.mn системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.
  • Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
  • Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.
  • Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
  • Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн данс руу ажлын 7-10 хоногт буцаж орно.

Дуудлагаар худалдаалах улсын дугааруудыг доорх зургаас харах боломжтой.