Жигжидийн уулзвараас Гүнтийн пост хүртэлх Өвөр гүнтийн гэж нэрлэгдэх авто замыг 2015 онд ашиглалтад оруулсан.
Үүнээс хойш өнөөдрийг хүртэл уг зам дээр зөвхөн арчлалтын засвар буюу нөхөөс хийж ирсэн. Иргэдийн зүгээс дээрх авто замыг шинэчилж өгөөч гэсэн санал хүсэлт цөөнгүй ирүүлсэн учраас нийслэлийн Замын хөгжлийн газраас Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Нийслэлийн Замын хөгжлийн газраас өгсөн мэдээллээр тухайн замд 30 см цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь тавьж, 5 см өнгөн хучилт хийнэ. Мөн зорчих хэсгийн баруун талаар дугуйн зам, зүүн талд нь явган зам барихын зэрэгцээ ус зайлуулах хоолойг замын налуу хэсгүүд дээр шийдэх юм. Ингэхдээ зам засварын ажлыг гурван хэсэгт хувааж, авто замыг хэсэгчлэн хаана.