Хэнтий аймгийн Дадал сумын Онон I баг "Гачууртын овоо" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 270 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 75 км-т,/ хээрийн түймэр гарсан дуудлага өнөөдөр /2025.05.16/ 15:02 цагт ирсэн.
Түймрийг унтраахаар орон нутгийн Онцгой байдлын байгууллага, Хилийн цэргийн алба хаагчид, Мэргэжлийн ангийнхан ажиллаж байна. Он гарсаар 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.1 хувь өссөн дүнтэй байна.