Мерит төслийн техникийн зөвлөх Вилл Гау дундговь аймагт ажиллаж байна

Мерит төслийн техникийн зөвлөх Вилл Гау дундговь аймагт ажиллаж байна

Хүний эрх, ёс зүйг дээдэлсэн, хүртээмжтэй төрийн албаны шинэчлэлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх "Канад-Монголын Мерит төсөл" Дундговь аймагт хэрэгжих болсонтой холбоотойгоор Мерит төслийн Техникийн зөвлөх Вилл Гау, Мерит төслийн орон нутаг хариуцсан ажилтан Г.Ичинхорлоо нар Дундговь аймагт ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун ажлын хэсгийг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтад Засаг даргын тамгын дарга Б.Лхагвабаатар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Д.Даариймаа, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бүжинлхам нар оролцлоо.
May be an image of 2 people, people studying and text
 
Уулзалтын үеэр 2019-2023 оны хугацаанд хэрэгжүүлсэн МЕРИТ төслийн үр дүн, 2025-2030 онд хэрэгжүүлэх иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх төрийн албаны шинэчлэлийг дэмжихэд иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх, тэдний чадавхыг бэхжүүлэх, цаашид хүний эрх, жендэр, ёс зүйн чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцов.
Төслийг хэрэгжүүлснээр 2030 он :
1) хүний эрх, ёс зүйг дээдэлсэн, хүртээмжтэй хууль эрхзүй, бодлогын орчныг дэмжих,
2) хүртээмжтэй, ёс зүйтэй, бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх
3) төсөл хэрэгжүүлэх аймгуудад иргэдийн хэрэгцээнд тулгуурласан, хүртээмжтэй, иргэн төвтэй төрийн албыг чадавхжуулах,
4) төрийн үйл ажиллагаанд иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр төрийн албаны чадавх нэмэгдэнэ гэж үзэж байна.
May be an image of 5 people and text