Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Европын өдөрлөг болно

Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Европын өдөрлөг болно

Та бүхэн тавдугаар сарын 17-ны Бямба гаригт юу хийхээ хараахан төлөвлөөгүй байна уу? Тэгвэл та гэр бүл, найз нөхдийн хамт 11:00–18:00 цагийн хооронд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд болох "Европын өдөрлөг"-т зочлоорой.

Европын өдөрлөгт хүрэлцэн ирснээр:

  • Европын улс орнуудын өвөрмөц соёлтой танилцан, амттан хоол ундаа амтлах,
  • 70 гаруй асарт Европын Холбоо болон тус Холбооны гишүүн орнуудын ЭСЯ, соёл боловсролын байгууллагууд, бизнес эрхлэгчид, Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа үр дүнтэй танилцаж,
  • Европт суралцах, тэтгэлэгт хамрагдах боломжуудын тухай мэдээлэл авч,
  • Шенгений визийн талаарх бодит зөвлөгөө, аяллын мэдээлэл авах боломжтойгоос гадна
  • Эрасмус+ тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчидтэй уулзаж, тэдний туршлагаас сонсох боломжтой юм.

Мөн тайзнаа бүтэн өдрийн турш үргэлжлэх соёл урлагийн хөтөлбөр таныг хүлээж байна.