Ерөнхий сайд агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд үргэлжлүүлж, хийн шилжилт, гэр байшингийн дулаалгын ажлаа эрчимжүүлэхийг штабын гишүүдэд үүрэг болголоо.
Мөн нэгдүгээр тойрог замтай холбогдох Туулын хурдны замын тендерийг энэ сард багтаад зарлаж, бүтээн байгуулалтыг энэ зун эхлүүлж, 20 сарын хугацаанд эхний урсгалыг нээхээр тооцон ажиллаж байна.