Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг огцруулах "Огцрох амархан" жагсаал өчигдөр /2025.05.17/ анхны шаардлагаа өргөтгөж дараах байдлаар танилцууллаа.
Тодруулбал
1. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улстөрийн болоод ёсзүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр огцрох
2. Дараагийн шинэ Засгийн газрыг эвслийн Засгийн газар байгуулахыг дэмжихгүй
3. Албан тушаалтны бус тогтолцооны тогтвортой байдлыг дэмжих, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байх гэсэн шаардлагуудыг тавьжээ.