УИХ-ын дарга асан Миеэгомбын Энхболдын охин Э.Хуланг өнгөрсөн сарын 07-ны өдөр "Улаанбаатар спорт менежмент" ХК-ийн захирлаар томилсон байна. Э.Хулан өмнө нь СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн 2024 оны орон нутгийн сонгуульд МАН-аас СХД-т нэр дэвшиж ялалт байгуулснаар НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн юм.