Ч.Ариунзул өнөөдөр Эверестэд оргилдож, тус оргилд хүрсэн 17 дахь монгол уулчин боллоо

Ч.Ариунзул өнөөдөр Эверестэд оргилдож, тус оргилд хүрсэн 17 дахь монгол уулчин боллоо

Далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест уулын оргилд өнөөдөр /2025.05.19/ уулчин Ч.Ариунзул амжилттай гарлаа.

Тэрбээр Эверестийн оргилд гарсан Монголын 17 дахь уулчин болж байгаа бөгөөд өчигдөр А.Баттогтох (15), Б.Батхишиг (16) нар тус уулын оргилд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан юм. Уулчин Ч.Ариунзул өдгөө дөрөвдүгээр кемп руу бууж байгаа талаар мэдээлэл бидэнд ирлээ. Эверестийн оргилд Монголын уулчин (гавьяат тамирчин Г.Өсөхбаяр) анх мөрөө гарсанаас хойш 20 жил өнгөрсөн ба Эверестийн оргилыг эзэлсэн анхны монгол эмэгтэй уулчин нь гавьяат тамирчин Б.Гангаамаа (2 дахь монгол уулчин) болсон билээ.

Дэлхийн зулайд өмнө нь манай улсаас:

1.Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр (2005 онд)

2.Гавьяат тамирчин Б.Гангаамаа (2011 онд)

3.С.Бат-Эрдэнэ (2012 онд)

4.Л.Баярсайхан (2012 онд)

5.Гавьяат тамирчин Б.Цэвээндаш (2012 онд)

6.Ц.Цогзолмаа (2012 онд)

7.Ж.Бямбасүрэн (2018 онд)

8.Б.Гантулга (2022 онд)

9.О.Золбоохүү (2023 онд)

10.С.Ганхүү (2023 онд)

11.Ц.Гэрэлт-Од (2023 онд)

12.Ц.Анхбаяр (2023 онд) нар амжилттай авиран эсэн мэнд буусан бол Л.Пүрэвсүрэн (13), Ц.Өсөхжаргал (14) нар 2024 онд Эверестийн оргилд гарсан боловч буух замдаа харамсалтай нь нас барсан.

15.А.Баттогтох (2025 онд)

16.Б.Батхишиг (2025 онд)

17.Ч.Ариунзул (2025 онд)