ЗТХЯ-ны дэд сайд асан "Шилэн Цогоо" гэх Б.Цогтгэрэлийг Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН/-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн даргаар томилжээ. Түүнийг энэ сарын эхээр томилсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Б.Цогтгэрэл нь 1998 онд нийслэлийн 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 2011 онд “Роял” олон улсын дээд сургууль, 2013 онд Лондонгийн “Ковентри” их сургуулийн Төрийн удирдлагын институт, 2014 онд “Их засаг” их сургуулийг тус тус төгссөн, олон улсын бизнес, менежер, төрийн захиргааны удирдлагын магистр хамгаалсан нэгэн юм.