Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг тавдугаар сарын 21-ний 22:00-аас 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг тавдугаар сарын 22-ны 22:00-аас 24-ны 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.