Улаанбаатар марафоны энгэрийн дугаарыг Д.Сүхбаатарын талбайд олгох байсныг өөрчилжээ

Улаанбаатар марафоны энгэрийн дугаарыг Д.Сүхбаатарын талбайд олгох байсныг өөрчилжээ

"Улаанбаатар марафоны" энгэрийн дугаарыг Д.Сүхбаатарын талбайд олгох байсныг өөрчилжээ. Тодруулбал энэ сарын 20-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөөний хойд талын Захиргааны хаалгаар ороод зүүн гар талын тасалбар олгох хэсэгт

  • 1.5 км,
  • 5 км,
  • 10 км-т бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгоно.

Энгэрийн дугаар олгох цэг 11:00-19:00 цагийн хооронд ажиллана. Энгэрийн дугаар олгох бусад байршил:

  • Спортын төв ордон (1 давхарт)
  • Соёлын төв өргөө (захиргааны хаалга, тасалбар олгох хэсэг)
  • Нийслэлийн Хангарди ордон (Хан-Уул дүүрэг) 

21 болон 42 км-ийн зайд гүйгчдэд энгэрийн дугаарыг Спортын төв ордон болон Хан-Уул дүүрэг дэх Хангарди ордонд олгож эхэлсэн. Мөн нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир спортын хороодын байранд 1.5 болон 5 км-т бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаар олгож байна.