Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний  100 жилийн ой энэ онд тохиож байна

Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна

Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд нийт 24 томоохон ажил төлөвлөсний дагуу ажлуудыг үе шаттай зохион байгуулж байгаа аж. Дээрх ажлуудын талаар болон автотээврийн салбарын түүх, баримт цаг үеийн мэдээ мэдээллийг “АВТОТЭЭВЭР – 100 ЖИЛ” пэйж хуудаснаас авч болно.

Ойн хүрээнд өнгөрөгч амралтын өдрүүдэд 7 улсын баг тамирчид оролцсон олон улсын “Power expo festival” холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулсан. Цаашид “Тээвэрчдийн III” зөвлөгөөнийг 2025.06.25-ны өдөр, Тээвэрчдийн бэсрэг наадмыг Хүй 7 худагт 2025.07.18-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм.