Хайлсан цас, мөсний улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 115 см, Хангай нуруунаас усжих Идэр, Сэлэнгэ, Орхон, Хануй, Гичгэнэ, Хойттамир, Богд, Буянт, Завхан, Цагаантуруут, Алтай нурууны Ховд зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-35 см нэмэгдсэн байна.
Мөн Дэлгэрмөрөн, Булган гол үерийн түвшнийг 15-40 см, Буянт гол 10 см орчим даван үерлэж байгаа аж. Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.