ШУУД: "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн мөнгийг үрэн таран хийж, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байна" гэв

ШУУД: "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн мөнгийг үрэн таран хийж, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байна" гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ олон нийтийн анхаарлыг татаж, нийгэм даяар шүүмжлэл дагуулаад байна.

ВИДЕО:

Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд долоо дахь өдрөө өнөөдөр /2025.05.20/ үргэлжилж байна. Жагсагчид "Огцрох амархан", "Орлогоо нотло" гэх уриалга дэвшүүлж байгаа билээ. 

Жагсагчид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь:
• Авлигын индекс доройтсоор байхад үр дүнгүй PR хийж,
• Хэвлэлийн болон иргэний эрх чөлөөг боомилж,
• Хулгай, авлигын хэргүүдийг өөгшүүлэн,
• Төсвийн мөнгийг үрэн таран хийж,
• Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байна.
 
Иймд Л.Оюун-Эрдэнэ Та төрийн өндөр албан тушаалтны хувьд үйлдсэн бодлого, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээж, нэн даруй огцрохыг шаардаж байна.