Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэрт 1650 га талбай өртжээ

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэрт 1650 га талбай өртжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн “Талын-Агуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 70 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 06:36 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Дарьганга сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 14:14 цагт бүрэн унтраажээ.  Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 1650 га талбай /урт 11 км, өргөн 1.5 км/ өртжээ.